Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 14:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,

16. булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.

17. Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.

18. Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд

19. Абрамыг ерөөж өгүүлрүүн—Тэнгэр газрын Эзэн,Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!

20. Та нарын дайсныг гарт чинь тушаасанХамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!гэв. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ.

21. Содомын хаан Абрамд—Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд

22. Абрам Содомын хаанд—Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд

23. би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий.

24. Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 14