Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 14:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар

2. Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.

3. Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав.

4. Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад, арван гурав дахь жилдээ босжээ.

5. Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж,

6. мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив.

7. Тэгээд тэд буцаж, Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.

8. Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд

9. Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын эсрэг жагссан буюу таван хааны эсрэг дөрвөн хаан гарчээ.

10. Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.

11. Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 14