Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 13:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Абрам эхнэр болон хамаг эд юмсаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.

2. Абрам мал адгуус, алт мөнгө ихтэй, маш баян байжээ.

3. Тэрээр Негевээс гараад Бетел хүртэл аялж, Бетел, Аи хоёрын хооронд урьд өмнө майхнаа босгож байсан газартаа хүрч ирэв.

4. Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав.

5. Абрамтай хамт явсан Лот бас мал сүрэг, майхантай байсан учир

6. тэр газар нь тэднийг хамт амьдрахад хүрэлцэхгүй байв. Тэдний эд хөрөнгө үлэмж арвин байсан учир нэг дор хамтран амьдрах аргагүй болжээ.

7. Тиймээс Абрамын малчид, Лотын малчид хоорондоо маргалджээ. Бас тэр нутагт канаанчууд болон перизчүүд нутаглан суудаг байлаа.

8. Абрам Лотод—Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!

9. Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.

10. Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

11. Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, зүүн тийш нүүжээ. Тэд бие биеэсээ салцгаав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 13