Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 12:12-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Египетчүүд чамайг хараад, “Энэ бол түүний эхнэр байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.

13. Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.

14. Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ.

15. Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ.

16. Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.

17. ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.

18. Тэгээд Фараон Абрамыг дуудаж—Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?

19. Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.

20. Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь, хамаг эд юмсынх нь хамт явуулав.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 12