Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 11:26-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тера далан настайдаа Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлжээ.

27. Терагийн үр удам ийм болой. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.

28. Харан нь эцэг Терагаас өмнө өөрийн төрсөн газар Халдеин Урт үхэв.

29. Тэгээд Абрам, Нахор хоёр эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Харан нь Милкагийн эцэг болон Искагийн эцэг болой.

30. Сараи хүүсэр эм байсан учир хүүхэдгүй байлаа.

31. Тера хүү Абрам, өөрийн ач хүү болох Хараны хүү Лот болон өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарыг авч, хамтдаа Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж, тэндээ суужээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 11