Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 10:3-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой.

4. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.

5. Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

6. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.

7. Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.

8. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.

9. Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.

10. Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.

11. Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,

12. Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.

13. Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,

14. патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.

15. Канаан нь ууган хүү Сидон болон Хетийг төрүүлж,

16. мөн иебусчууд, аморичууд, гиргашчууд,

17. хивичүүд, аркичууд, синчүүд,

18. арвадчууд, земарчууд, хаматчуудын өвөг дээдсийг төрүүлжээ. Түүний дараа Канааны ургууд өргөнөөр тархав.

19. Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл, бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 10