Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 10:23-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Арамын хөвгүүд нь Уз, Хул, Гетер, Маш нар болой.

24. Арпахшад нь Шелаг төрүүлж, Шела нь Еберийг төрүүлжээ.

25. Еберт хоёр хөвгүүн төрсөн бөгөөд нэг нь дэлхий хуваагдах тэр үед төрсөн учир түүнд Пелег гэдэг нэр өгчээ. Пелегийн дүүгийн нэр нь Иоктан болой.

26. Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,

27. Хадорам, Узал, Дикла,

28. Обал, Абимаел, Шеба,

29. Офир, Хавила, Иобаб нарыг төрүүлсэн бөгөөд тэд цөм Иоктаны хөвгүүд болой.

30. Тэдний оршин суух газар нь Мешагаас эхлээд Сефар хүрэх замын зүүн талын уулс болно.

31. Тэдгээр нь ургуудаараа, хэл аялгуугаараа, газар нутгаараа, үндэстнээрээ Шемийн үр удмынхан болой.

32. Тэдний угийн бичгүүдийнх нь дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Эднээс үер болсноос хойш газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 10