Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 10:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ноагийн хөвгүүд болох Шем, Хам, Иафет нарын үр удам нь ийм ажээ. Үер болсноос хойш тэд хөвгүүд төрүүлэв.

2. Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар болой.

3. Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Рифат, Тогарма болой.

4. Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Доданим болой.

5. Тэднээс өөр өөрсдийн хэл яриа, өөрсдийн ургуудын дагуу улс үндэстнээрээ тус тус далайн эрэг орчмын газар нутгаар оршин сууж байжээ.

6. Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар болой.

7. Кушийн хөвгүүд нь Себа, Хавила, Сабта, Раама, Сабтека нар болой. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар болой.

8. Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.

9. Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.

10. Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 10