Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 1:23-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой.

24. Бурхан—Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.

25. Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

26. Тэгээд Бурхан—Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.

27. Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

28. Бурхан тэднийг адислаж, тэдэнд—Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дэлхий дээр хөдөлдөг бүх амьтдыг захир хэмээн айлдав.

29. Бурхан—Газар дэлхий дээрх үрт ургамал, үрт жимсний мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно.

30. Газар дэлхий дээрх бүх зэрлэг араатан, огторгуйн бүх жигүүртэн шувууд, газраар мөлхөгч амьтай бүхэн, аливаа амьтдад ургамал ногоо бүгдийг хоол хүнс болгон өгнө хэмээв. Тэгээд тэр нь ёсоор болжээ.

31. Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ. Үдэш болоод, өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр болой.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 1