Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 1:22-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Бурхан тэднийг адислаж,—Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв.

23. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой.

24. Бурхан—Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.

25. Бурхан газар дэлхийн зэрлэг араатныг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

26. Тэгээд Бурхан—Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээж, далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулъя хэмээн айлдав.

27. Тэгээд Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 1