Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 1:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

13. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой.

14. Тэгээд Бурхан—Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.

15. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ.

16. Бурхан илүү том нь өдрийг, арай жижиг нь шөнийг захирч байхаар хоёр том гэрэлтүүлэгчийг бүтээв. Тэр бас оддыг бүтээлээ.

17. Бурхан газар дэлхийг гэрэлтүүлэхийн тулд, мөн

18. өдөр, шөнө хоёрыг захирахын тулд болон гэрлийг харанхуйгаас салгахын тулд тэднийг тэнгэр огторгуйд байрлуулав.

19. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь дөрөв дэх өдөр болой.

20. Бурхан—Уснууд амьтдаар дүүрч, жигүүртэн шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйгаар нисэг гэв.

21. Тэгээд Бурхан далай тэнгисийн аварга том амьтад хийгээд усаар дүүрэн үржин амьдардаг, хөлхөн хөдлөгч аливаа амьтдыг төрөл төрлөөр нь бүтээв. Бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

22. Бурхан тэднийг адислаж,—Өсөн төлжиж, үржин олширч, далай тэнгисийн усыг дүүргэ. Бас жигүүртэн шувууд газар дэлхийд өсөн үржиг хэмээв.

23. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь тав дахь өдөр болой.

24. Бурхан—Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг араатныг төрөл төрлөөр нь бий болгог хэмээн айлдав. Тэр нь ёсоор болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 1