Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Эхлэл 1:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгээд Бурхан—Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулаг! гэсэнд тэр нь ёсоор болжээ.

12. Газар дэлхий нялх ногоо, үрт ургамал, үрт жимсний модыг төрөл төрлөөр нь ургуулав. Бурханыг харахад тэр нь сайхан байжээ.

13. Үдэш болоод, өглөө боллоо. Тэр нь гурав дахь өдөр болой.

14. Тэгээд Бурхан—Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.

15. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж, газар дэлхийг гийгүүлэг гэсэнд тэр нь ёсоор болжээ.

бүрэн бүлгийг уншина уу Эхлэл 1