Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 9:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. ЭЗЭН Мосед—Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

14. Учир нь энэ удаа Би Өөрийн бүх гамшгийг чиний зүрхэнд болон, чиний зарц нарт, чиний ард түмэн дээр илгээнэ. Ингэснээр бүх дэлхийд Надтай адил хэн ч байхгүйг чи мэдэх болно.

15. Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан.

16. Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм.

17. Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.

18. Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш яг энэ цагийн орчимд оруулна.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 9