Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 8:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. ЭЗЭН Мосед—Ааронд “Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул” гэж хэл хэмээв.

6. Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд, мэлхийнүүд гарч ирээд Египетийн нутгийг бүрхэв.

7. Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.

8. Фараон, Мосе Аарон нарыг дуудаж—Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.

9. Мосе Фараонд—Таны төлөө болон таны зарц нар, таны ард түмний төлөө гуйж, та нараас болон гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн төлөө би хэзээ гуйхыг хэлэх завшааныг танд өгье гэв.

10. Тэр—Маргааш гэж хэлэв. Мосе—Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай.

11. Та болон танай гэрүүд, таны түшмэд, таны ард түмнээс мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.

12. Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв.

13. ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв.

14. Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 8