Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 7:16-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Харагтун. Гэтэл чи одоо болтол сонссонгүй.

17. Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Чи үүгээр Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Үзэгтүн, би гартаа байгаа таягаараа Нилийн усыг цохиход тэр нь цус болно.

18. Нилд буй загас үхэж, Нил мөрөн өмхийрч, египетчүүд Нилээс ус уухад хэцүү болно»” гэж хэл хэмээн айлджээ.

19. ЭЗЭН Мосед—Чи Ааронд “Таягаа авч, гараа Египетийн усан дээгүүр, тэдний гол мөрөн, горхи, цөөрөм, бүх усан сангууд дээгүүр сунга. Тэдгээр нь бүгд цус болог. Египетийн бүх нутаг даяар модон, чулуун саванд цус байх болно” гэж хэл хэмээн айлдав.

20. Мосе, Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон ба түүний зарц нарын нүдний өмнө Нилийн усыг цохисонд, Нилийн бүх ус нь цус болон хувирав.

21. Нилийн загас үхэж, Нил өмхийрсөнд, египетчүүд Нилийн уснаас ууж чадахгүй болсон. Египетийн бүх газарт цус байв.

22. Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд, Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.

23. Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй.

24. Египетчүүд бүгдээрээ Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир, уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав.

25. ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 7