Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед—Үз. Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Чиний ах Аарон эш үзүүлэгч чинь болно.

2. Миний чамд тушаасан бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” хэмээн Фараонд хэлэх болно.

3. Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.

4. Фараон та нарыг сонсохгүй үед Би Өөрийн мутрыг Египет дээр тавьж, агуу шийтгэлүүдээр дамжуулж, Өөрийн цэргүүд болох Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргана.

5. Би Өөрийн мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.

6. ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 7