Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 6:25-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа ёсоор левичүүдийн эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид билээ.

26. “Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр Египетийн газраас гарга” гэж ЭЗЭН Аарон, Мосе нарт айлдсан билээ.

27. Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс бол Мосе, Аарон билээ.

28. Египетийн нутагт ЭЗЭН Мосед айлдсан тэр өдөр

29. ЭЗЭН Мосед хандан—Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв.

30. Гэвч Мосе ЭЗЭНий өмнө—Үзэгтүн, би уран цэцэн ярьж чадахгүй. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 6