Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 6:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулахыг Египетийн хаан Фараонд хэл гэв.

12. Гэвч Мосе ЭЗЭНий өмнө—Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв.

13. ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв.

14. Эдгээр нь тэдний эцгүүдийн гэрүүдийн тэргүүлэгчид болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ.

15. Симеоны хөвгүүд нь Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар болон Канаан эмэгтэйн хөвгүүн Шаул нар юм. Тэд Симеоны ургууд билээ.

16. Левийн хөвгүүдийн нэрс нь насныхаа эрэмбээр Гершон, Кохат, Мерари бөгөөд Леви зуун гучин долоо насалжээ.

17. Гершоны хөвгүүд нь ургуудынхаа эрэмбээр Либни, Шимеи нар билээ.

18. Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохат зуун гучин гурав насалжээ.

19. Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар юм. Тэд үеийн дагуу левичүүдийн ургууд билээ.

20. Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ.

21. Изхарын хөвгүүд нь Кора, Нефег, Зихри нар билээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 6