Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 6:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Мосед—Намайг Фараонд юу хийхийг одоо чи харна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг явуулна. Миний хүчит мутраас болж тэр тэднийг нутгаасаа хөөх болно гэв.

2. Бурхан цааш нь Мосетэй ярин, түүнд—Би бол ЭЗЭН.

3. Би Абрахам, Исаак, Иаковт Төгс хүчит Бурханаар илэрсэн. Харин ЭЗЭН гэдэг Өөрийнхөө нэрээр Би Өөрийгөө тэдэнд мэдүүлээгүй.

4. Би мөн тэдэнд Канаан газар буюу тэнүүчилж байсан газрыг нь өгөхөөр Өөрийн гэрээг тэдэнтэй байгуулсан.

5. Би Египетийн боолчлолд орсон Израилийн хөвгүүдийн уй гашууг сонсож, Өөрийн гэрээг саналаа.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 6