Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 40:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭН Мосед хандан,—

2. Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой.

3. Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.

4. Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга.

5. Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат.

6. Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул.

7. Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн.

8. Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө.

9. Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно.

10. Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно.

11. Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга.

12. Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун.

13. Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 40