Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.

6. ЭЗЭН цааш нь түүнд—Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв.

7. ЭЗЭН—Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа.—

8. Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойнд итгэж болох юм.

9. Харин хэрэв тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, чиний үгийг сонсохгүй бол чи Нилээс ус авч, хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв.

10. Мосе ЭЗЭНд—Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариулав.

11. ЭЗЭН түүнд—Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?

12. Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв.

13. Харин тэр—Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд

14. ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч—Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4