Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:21-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. ЭЗЭН Мосед—Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.

22. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн.

23. Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв.

24. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв.

25. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж,—Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв.

26. Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цусан нөхөр мөн” гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм.

27. ЭЗЭН Ааронд—Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаж, түүнийг үнсэв.

28. Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд хэлэв.

29. Мосе, Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн бүх ахмадуудыг цуглуулаад,

30. ЭЗЭНий Мосед айлдсан бүх үгийг Аарон ярив. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв.

31. Тэгэхэд ард түмэн итгэв. ЭЗЭН Израилийн хөвгүүдийг анхаарч, тэдний зовлонг харсныг тэд сонсоод, доош бөхийж, мөргөлөө.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4