Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. ЭЗЭН Мосед—Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.

22. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн.

23. Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв.

24. Зам дахь хоноглох газарт ЭЗЭН түүнтэй уулзаад, түүнийг үхүүлэх гэв.

25. Тэгэхэд Зиппора цахиур чулуу авч, хүүгийнхээ хөвчний арьсыг огтлоод, түүнийг Мосегийн хөлд хаяж,—Чи үнэхээр миний цусан нөхөр гэж хэлэв.

26. Тэгэхэд Тэр Мосег тавив. Тэр үед Зиппора “Чи цусан нөхөр мөн” гэж хэлсэн нь хөвч хөндөлтөөс болсон юм.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4