Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв.

13. Харин тэр—Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд

14. ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч—Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана.

15. Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.

16. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.

17. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.

18. Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд—Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед—Амар тайван яв даа гэж хэлэв.

19. Мидианд ЭЗЭН Мосед хандан—Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав.

20. Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

21. ЭЗЭН Мосед—Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатуу болгох бөгөөд тэр ард түмнийг явуулахгүй.

22. Тэгэхэд чи Фараонд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израиль бол Миний хүү, Миний ууган хөвгүүн.

23. Тиймээс Би чамд ”Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална»” хэмээн хэл гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4