Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. ЭЗЭН түүнд—Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?

12. Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв.

13. Харин тэр—Өө, Эзэн, Та хүссэн хүнээ явуулаач! гэсэнд

14. ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч—Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлана.

15. Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.

16. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр чиний амыг орлоно. Чи түүнд Бурхан шиг байна.

17. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.

18. Тэгээд Мосе тэндээс холдож, хадам эцэг Иетрогийнд буцан очоод, түүнд—Би Египетэд байгаа өөрийн ах дүү нар уруу буцан очиж, тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро Мосед—Амар тайван яв даа гэж хэлэв.

19. Мидианд ЭЗЭН Мосед хандан—Египет уруу буцан оч. Чиний амийг эрэлхийлж байсан бүх хүн үхсэн гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4