Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 4:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд Мосе хариулан—Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй гэв.

2. ЭЗЭН түүнээс—Чиний гарт байгаа чинь юу вэ? гэж асуухад, тэр—Таяг гэж хариулсанд

3. Тэр—Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав.

4. Харин ЭЗЭН Мосед—Гараа сунган сүүлнээс нь барь гэлээ. Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов.—

5. Энэ нь тэдний өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.

6. ЭЗЭН цааш нь түүнд—Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв.

7. ЭЗЭН—Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд өврөөсөө гаргаж ирэхэд, гар нь биеийнх нь бусад хэсэг шиг эрүүл болсон байлаа.—

8. Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойнд итгэж болох юм.

9. Харин хэрэв тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, чиний үгийг сонсохгүй бол чи Нилээс ус авч, хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 4