Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 39:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Ефодын дээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ.

6. Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв.

7. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав.

8. Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодын уран хийцтэй адил алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хийв.

9. Тэр нь дөрвөлжин байв. Тэд цээживчийг хоёр давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм болов.

10. Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуунуудыг суулгав. Эхний эгнээнд бадмаараг, молор, маргад,

11. хоёр дахь эгнээнд оюу, индранил ба очир алмааз,

12. гурав дахь эгнээнд нал эрдэнэ, гартаам ба ягаан болор,

13. дөрөв дэх эгнээнд биндэрьяа, оникс, хаш чулуу байв. Тэд эдгээрийг суулгахдаа алтан хүрээтэй сууринд суулгажээ.

14. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн тоогоор байв. Эдгээр нь нэрсийнх нь тоогоор арван хоёр бөгөөд тус бүр дээр нь арван хоёр овгийн нэрсээс тамганы сийлбэрээр сийлбэрлэсэн байв.

15. Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс мэт гинжийг хийв.

16. Тэд хоёр алтан хүрээтэй суурь, хоёр алтан цагираг хийгээд хоёр цагиргаа цээживчний хоёр үзүүрт холбов.

17. Дараа нь тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов.

18. Тэд хоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 39