Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 39:34-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг,

35. гэрчлэлийн авдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал,

36. ширээ болон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх,

37. шижир алтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос,

38. алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон майхны үүдний хөшиг,

39. хүрэл тахилын ширээ, түүний хүрэл тор, түүний дамнуургууд болон түүний бүхий л хэрэгсэл, угаалгын сав болон суурь,

40. хашааны хөшиг, түүний баганууд бас углуурууд, хашааны хаалганы дэлгэц, түүний оосрууд, түүний гадаснууд болон асрын үйлчлэлд буюу хурлын майханд зориулсан бүх тоноглолыг,

41. мөн ариун газарт үйлчлэхэд зориулж нэхмэл хувцас болон тахилч Аароны ариун хувцас ба тахилчаар үйлчлэх хөвгүүдийнх нь хувцсыг авчрав.

42. Тийнхүү Израилийн хөвгүүд бүх ажлыг ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийжээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 39