Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 39:28-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. нарийн маалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд,

29. нэхмэлчний ажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ.

30. Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил “ЭЗЭНд ариун” гэж бичив.

31. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд үүнийг малгайн дээд талд холбохын тулд хөх уяаг уяв.

32. Ингэснээр хурлын майхны асрын бүх ажил дуусжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан бүхний дагуу хийв. Тэд ийнхүү хийв.

33. Тэд асрыг Мосед авчрав. Үүнд: майхан ба түүний бүх тоноглол болох гархинууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд, углуургууд,

34. улаанаар будсан хуцын арьсан бүтээлэг, далайн гахайн арьсан бүтээлэг болон дэлгэмэл хөшиг,

35. гэрчлэлийн авдар, түүний дамнуургууд ба өршөөлийн суудал,

36. ширээ болон түүний бүх хэрэгслүүд, Оршихуйн талх,

37. шижир алтан дэнлүүний суурь, түүний дэнлүүнүүдийг (дэс дарааллаар нь) бүхий л хэрэгсэл, гэрэлтүүлгийн тос,

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 39