Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 39:17-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Дараа нь тэд хоёр алтан оосроо цээживчний үзүүрүүд дэх хоёр цагирагт холбов.

18. Тэд хоёр оосорныхоо нөгөө хоёр үзүүрийг хоёр алтан хүрээтэй сууринд холбож, тэдгээрийг ефодын урд талд түүний мөрөвчтэй холбов.

19. Тэд хоёр алтан цагираг хийж, тэдгээрийг цээживчний хоёр өнцөгт, ефодын зэрэгцээ байсан дотоод ирмэгт нь хадав.

20. Цаашлаад, тэд хоёр алтан цагираг хийж, ефодын өмнө талд, хоёр мөрөвчнийх нь доор залгаасны ойролцоо, ефодын нэхмэл бүсний дээд талд хадлаа.

21. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэд цээживчний цагиргуудыг ефодын цагиргуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын нэхсэн бүсний дээр байж, ефодоос салахгүй болов.

22. Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэж хийв.

23. Нөмрөгийн амсрыг хөө хуягны амсар шиг оройн хэсгийн голд гаргаж, урагдуулахгүйн тулд амсрыг тойруулан сүлжиж захлав.

24. Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан өнгийн материал болон нэхсэн маалингаар анарууд хийв.

25. Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, нөмрөгийн хормойг тойруулан анаруудын завсар хийв.

26. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу үйлчлэлд зориулж нөмрөгийн хормойг тойруулан хонх болоод анаруудыг солбиулан хийв.

27. Тэд Аарон болон хөвгүүдэд нь зориулж нарийн нэхсэн маалингаар дотуур дээл,

28. нарийн маалинган малгай, мөн толгойн чимэглэсэн өмсгөл ба нарийн нэхсэн маалинган дотуур өмд,

29. нэхмэлчний ажил болох хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган бүсийг ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хийлээ.

30. Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, тамганы сийлбэртэй адил “ЭЗЭНд ариун” гэж бичив.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 39