Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 39:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.

2. Тэрээр алт болон хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефод хийв.

3. Тэгээд хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингатай хамт сүлжихийн тулд тэд гөлмөн алтыг давтан цохиж, нарийн утас болгон зүсэж, уран хүний ажлыг хийв.

4. Тэд ефодод холбогдох хоёр мөрөвчийг хийсэн ба дээд талын хоёр өнцөгт нь холбожээ.

5. Ефодын дээрх уран сүлжигдсэн бүс нь ЭЗЭНий Мосед тушаасны дагуу алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой адил хийгджээ.

6. Тэд оникс чулуунуудыг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Тэдгээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу тамганы сийлбэр мэт сийлэгдэв.

7. ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэднийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуунууд болгож ефодын мөрөвчин дээр суулгав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 39