Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 38:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Түүний урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.

2. Тэрээр дөрвөн өнцөгт нь эврүүдийг нь хийв. Эврүүд нь түүнтэй нэгдмэл байсан ба тэр түүнийг хүрлээр бүрэв.

3. Тэгээд тэр тахилын ширээний бүх л хэрэгслүүд болох савнууд, утгуурууд, угаагуурууд, махны дэгээнүүд ба бойпоруудыг нь хийв.

4. Тэрээр тахилын ширээнд зориулж түүний амсрынх нь доор тахилын ширээний голд хүрэхээр хүрэл сараалжин торыг доошлуулж тавихаар хийв.

5. Мөн хүрэл торын дөрвөн буланд тэр дамнуургуудын тогтоогч болгон дөрвөн цагираг цутгажээ.

6. Тэрээр хуайс модоор дөрвөн дамнуургыг хийж тэдгээрийг хүрлээр бүрэв.

7. Тахилын ширээг зөөх дамнуургуудыг түүний хажуу талууд дахь цагиргуудад суулгав. Дамнуургыг дотор талдаа хөндий банзаар хийжээ.

8. Цаашлаад, тэр хүрэл суурьтай угаалгын савыг хүрлээр хийв. Хурлын майхны үүдэнд үйлчилдэг эмэгтэйчүүдийн тольнуудаар түүнийг бүтээсэн билээ.

9. Тэгээд тэр хашааг босгожээ. Өмнө талд хашааны хөшигнүүд нь нарийн нэхсэн маалингаар хийгдсэн бөгөөд нэг зуун тохой байв.

10. Хорин багана нь болон хорин углуур нь хүрлээр хийгдсэн ба багануудын дэгээнүүд болоод холбоосууд нь мөнгөн ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 38