Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 37:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Авдрыг зөөхийн тулд дамнуургуудаа авдрын хажуу талууд дахь цагиргуудад хийв.

6. Тэр шижир алтаар өршөөлийн суудлыг хийсэн бөгөөд түүний урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ.

7. Тэр хоёр алтан херубуудыг хийсэн. Тэдгээрийг өршөөлийн суудлын хоёр үзүүрт давтан хийв.

8. Нэг херубыг нэг захад нь, нөгөө херубыг нөгөө захад нь буюу херубуудыг хоёр үзүүрт нь өршөөлийн суудалтай нэгтгэн хийв.

9. Херубуудын далавчнууд дээш дэлгэгдсэн бөгөөд далавчаараа өршөөлийн суудлыг бүрхсэн байв. Тэдний нүүр нь бие бие уруугаа харсан ба херубууд нь өршөөлийн суудал уруу харсан байв.

10. Тэгээд тэр хуайс модоор урт нь хоёр тохой, өргөн нь нэг тохой, өндөр нь нэг тохой хагас ширээ хийв.

11. Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, бүхэлд нь тойруулан алтан эмжээр хийв.

12. Мөн түүнийг бүхэлд нь тойруулан алганы энгээр хөвөө хийв. Хөвөөг бүхэлд нь захлан алтан эмжээр хийв.

13. Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 37