Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 37:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр түүнд дөрвөн алтан цагираг цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлуулав.

14. Хөвөөний дэргэд цагиргууд буюу ширээг зөөх дамнуургуудад зориулсан тогтоогчууд байжээ.

15. Ширээг зөөх дамнуургуудыг тэр хуайс модоор хийж, тэднийг алтаар бүрэв.

16. Ширээн дээрх хэрэгслүүд болох ундаан өргөлийг хийх таваг, сав, аяга, хундага мэтийг тэр шижир алтаар хийжээ.

17. Тэгээд тэр шижир алтаар дэнлүүний суурийг бүтээв. Тэрээр дэнлүүний суурийг давтаж, суурь болон ишийг түүний хундаганууд, болцуунууд, цэцгүүдийг түүнтэй нэгтгэн холбов.

18. Дэнлүүний суурийн хажуугаас нь гарах зургаан салаа байсан бөгөөд нэг хажуугаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж, нөгөө талаас нь дэнлүүний суурийн гурван салаа гарч ирж байв.

19. Гурван хундага нь нэг салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Нөгөө гурван хундага нь нөгөө салаан дахь болцуу ба цэцэг мэт гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй хийгджээ. Дэнлүүний сууриас гарч ирэх зургаан салааны хувьд ийм байв.

20. Дэнлүүний сууринд гүйлсийн дэлбээнүүдийн хэлбэртэй буюу болцуу ба цэцэгтэй нь адил дөрвөн хундага байлаа.

21. Дэнлүүний сууриас гарах зургаан салааны хувьд үүнээс гарсан эхний хос салааны доор нэг болцуу, хоёр дахь хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 37