Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 36:4-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Ариун газрын бүх ажлыг хийж байсан бүх урчууд тус бүр хийж байсан ажлаасаа ирцгээж,

5. Мосед—Биднийг хийгтүн гэж ЭЗЭН тушаасан босголтын ажилд хангалттай хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв.

6. Тиймээс Мосе зарлиг гаргаж, хуаран даяар—Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт зориулж юу ч бүү хийтүгэй гэсэн тунхаг явуулав. Ийнхүү ард түмэн илүү ихийг нэмж авчрахаа болив.

7. Учир нь тэдэнд байсан материал нь хангалттай байсан ба бүх ажлыг дуусгахад шаардагдах хэмжээнээс ч илүү их байв.

8. Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.

9. Бүрээс нэг бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээснүүд ижил хэмжээтэй байв.

10. Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов.

11. Эхний хэсгийн гадна талын бүрээсийн захад хөх өнгийн гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсэнд мөн үүнчлэн хийлээ.

12. Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоог, хоёр дахь хэсгийн бүрээсний захад тавин гогцоо хийв. Гогцоонууд бие биенийхээ харалдаа байв.

13. Тэгээд тэр тавин алтан гархи хийж, бүрээснүүдийг хооронд нь гархинуудаар холбосон тул асар нь нэг болов.

14. Мөн асрын дээгүүрх майханд зориулан тэрээр ямааны хялгасаар бүрээснүүд хийв. Тэр нийтдээ арван нэгэн бүрээс хийсэн байлаа.

15. Бүрээс нэг бүрийн урт нь гучин тохой, өргөн нь дөрвөн тохой байсан ба арван нэгэн бүрээс бүгд ижил хэмжээтэй байв.

16. Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов.

17. Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв.

18. Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ.

19. Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.

20. Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв.

21. Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв.

22. Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 36