Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 36:30-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв.

31. Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв.

32. Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв.

33. Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв.

34. Тэгээд тэр дүнзнүүдээ алтаар бүрээд, хөндлөвч моддыг тогтоох алтан цагиргуудыг хийв. Хөндлөвч моддыг алтаар бүрэв.

35. Цаашаа тэр хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүнийг тэр уран хүний урлал болох херубуудын хамт хийв.

36. Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд тэдгээрийг алтаар бүрж, мөн дэгээнүүдийг нь алтаар хийв. Багануудад зориулан дөрвөн мөнгөн углуурыг цутгав.

37. Тэр майхны үүдэнд зориулж хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар дэлгэц хийв. Эдгээрийг нэхмэлчид хийжээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 36