Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 36:26-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв.

27. Асрын ар тал буюу баруун талд нь тэр зургаан дүнз хийжээ.

28. Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв.

29. Тэдгээр нь доод талаасаа орой хүртэл давхарлагдан, нэг цагирагтай байлаа. Ийнхүү хоёр буланд тэр хоёуланд нь тэгж үйлдэв.

30. Арван зургаан мөнгөн углууртай найман дүнз байсан ба дүнз тус бүрийн доор хоёр углуур байв.

31. Дараа нь тэр хуайс модоор хөндлөвч мод хийж, тавыг нь асрын нэг талын дүнзнүүдэд зориулж хийв.

32. Таван хөндлөвч модыг асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулж хийн, мөн таван хөндлөвч модыг баруун тал буюу ар талд асрын дүнзнүүдэд зориулж хийв.

33. Тэр голын хөндлөвч модыг дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүрэхээр хийв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 36