Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 36:16-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов.

17. Цаашилбал, тэр эхний хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийж, хоёр дахь хэсгийн гадна талын бүрээсний захад тавин гогцоо хийв.

18. Майхныг нэг болгон хамтад нь холбохын тулд тэрээр тавин хүрэл гархи хийжээ.

19. Майхны бүтээлгийг тэрээр улаанаар будсан хуцын арьсаар хийж, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.

20. Тэгээд тэр асрын дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв.

21. Дүнз тус бүрийн урт нь арван тохой, өргөн нь нэг тохой хагас байв.

22. Дүнз тус бүрд нэг нь нөгөөгийнхөө зэргэлдээ хоёр углуурга байсан ба асрын бүх дүнзийг тэрээр тэгж хийв.

23. Тэр асрын дүнзнүүдийг хийв. Өмнөд талд хорин дүнз байлаа.

24. Хорин дүнзний доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзний доорх хоёр углууранд нь зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзний доорх хоёр углуургад зориулж хоёр углуур хийв.

25. Тэгээд асрын хоёр дахь талд буюу хойд талд нь тэр хорин дүнз хийжээ.

26. Мөн тэдгээрийн дөчин мөнгөн углуур, хоёрыг нь нэг дүнзний доор, хоёрыг нь нөгөө дүнзний доор хийв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 36