Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 35:5-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл,

6. хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,

7. улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,

8. гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч,

9. оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой.

10. Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.

11. Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь,

12. авдар болон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг,

13. ширээ болон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг,

14. мөн гэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг,

15. утлагын тахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг,

16. шатаалт тахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг,

17. хашааны өлгүүр, түүний баганууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг,

18. асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,

19. ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 35