Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 35:30-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд—Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав.

31. Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

32. алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж,

33. суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм.

34. Тэрээр заах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ.

35. Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 35