Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 35:18-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг,

19. ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв.

20. Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов.

21. Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав.

22. Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв.

23. Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав.

24. Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав.

25. Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа.

26. Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв.

27. Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг,

28. гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав.

29. ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.

30. Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд—Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав.

31. Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь

32. алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж,

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 35