Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 32:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭН Мосед—Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.

8. Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.

9. ЭЗЭН Мосед—Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.

10. Одоо Миний уур хилэн тэдний эсрэг шатаж, Би тэднийг устгах учраас Намайг орхи. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж айлдав.

11. Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж—ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 32