Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 32:24-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг” гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав.

25. Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ.

26. Мосе хуарангийн хаалган дээр зогсож—ЭЗЭНий төлөө байгч хэн боловч над уруу ир! гэж хэлсэнд, Левийн бүх хөвгүүд цугларч, түүн дээр ирэв.

27. Мосе тэдэнд—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нараас хүн бүхэн илдээ ташаандаа зүүж, хуарангийн нэг хаалганаас нөгөө хаалганы хооронд нааш цааш явж, хүн бүр ах дүүгээ, найз нөхрөө, хөршөө ал!” гэж хэлэв.

28. Левийн хөвгүүд Мосегийн зааварласнаар үйлдсэнд, тэр өдөр ард түмнээс гурван мянга орчим хүн алагджээ.

29. Тэгээд Мосе—Тэр өнөөдөр та нарт ерөөлийг соёрхохын тулд өнөөдөр өөрсдийгөө ЭЗЭНд зориул. Учир нь хүн бүр өөрийн хүү ба ах дүүгийнхээ эсрэг байсан гэв.

30. Дараагийн өдөр Мосе ард түмэнд—Та нар өөрсдөө аймшигт нүгэл үйлдсэн. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би та нарын нүглийн төлөөх эвлэрүүллийг хийж чадаж магадгүй гэж хэлэв.

31. Тэгээд Мосе ЭЗЭНд буцаж очин—Аяа, энэ ард түмэн аймшигт нүгэл үйлджээ. Тэд өөрсдөдөө алтан бурхан бүтээжээ.

32. Хэрвээ одоо Та хүсвэл тэдний нүглийг уучлаач. Хэрвээ үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.

33. ЭЗЭН Мосед—Миний эсрэг нүгэл үйлдсэн хэнийг боловч Би Өөрийнхөө номоос арилгана.

34. Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.

35. Тэгээд Аароны бүтээсэн тугалд тэдний үйлдсэн үйлээс болж ЭЗЭН ард түмнийг цохив.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 32