Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 32:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Мосе—Энэ бол ялалтын уухайлах дуу биш,ялагдлын хашхирах дуу ч бишээ.Харин дуулалдаж буй чимээг би сонсож байнагэв.

19. Мосе хуаранд ойртмогц тугал ба бүжиглэж байгаа хүмүүсийг харав. Мосегийн уур дүрэлзэн, гараасаа хавтангуудыг хаяж, уулын бэлд тэдгээрийг бутлав.

20. Тэр тэдний хийсэн тугалыг авч, галд шатааж, нунтаглаж бутлаад, усны мандал уруу цацан тарааж, тэр усыг Израилийн хөвгүүдэд уулгав.

21. Мосе Ааронд—Энэ ард түмэн чамайг яаснаас болж чи энэ ард түмний дээр ийм агуу нүгэл авчрав? гэхэд

22. Аарон—Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн бузар мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.

23. Тэд надад “Бидэнд зориулж бидний өмнө явах бурхныг бүтээ. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж хэлсэн.

24. Би тэдэнд “Алттай хүмүүс нь түүнийгээ тайлж өг” гэж хэлсэн. Тиймээс тэд алтнуудаа надад өгсөнд, би тэдгээрийг нь галд хаясан бөгөөд энэ тугал гарч ирсэн юм гэж хариулав.

25. Ард түмэн эмх замбараагүй болсныг Мосе харав. Учир нь Аарон тэднийг замбараагүй болгож, дайснуудынх нь дунд ичгүүртэй болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 32