Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 32:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж—ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?

12. “Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм” гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч.

13. Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж айлдсан шүү дээ гэв.

14. Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа өөрчлөв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 32