Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 32:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мосег уулаас бууж ирэлгүй саатсныг ард түмэн харахдаа, Аароныг тойрон цугларч, түүнд—Бос. Бидний өмнө явах бурхныг бидэнд бүтээж өг. Учир нь биднийг Египетийн нутгаас гаргасан хүн болох энэ Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна гэж хэлэв.

2. Аарон тэдэнд—Эхнэр, хөвгүүд, охидынхоо чихэнд байгаа алтан ээмгүүдийг тайлж, надад авчир гэв.

3. Бүх ард түмэн чихнээсээ алтан ээмгүүдээ тайлж, Ааронд авчрав.

4. Аарон тэдний гараас тэдгээрийг нь авч, сийлбэрийн багажаар урлан цутгамал тугалын дүр бүтээв. Тэд—Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм гэцгээв.

5. Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож,—Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэв.

6. Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууцгааж, тоглож наадахаар босоцгоов.

7. ЭЗЭН Мосед—Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.

8. Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 32