Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 3:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан.

10. Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв.

11. Гэвч Мосе Бурханд—Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,

12. Тэр—Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчраад, та нар энэ ууланд Бурханд мөргөнө. Энэ нь чамд Миний чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.

13. Тэгэхэд Мосе Бурханд—Хараач. Би Израилийн хөвгүүд уруу очиж, тэдэнд “Та нарын өвөг дээдсийн Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд, тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал, би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.

14. Бурхан Мосед—Би бол “Би байдаг” гэв. Тэгээд Тэр—Израилийн хөвгүүдэд чи “«Би байдаг» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэлээ.

15. Цааш нь Бурхан Мосед—Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.

16. Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 3