Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 3:18-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэд чиний үгийг сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаан уруу очоод “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.

19. Харин хүчит мутраар цохихоос нааш Египетийн хаан та нарын явахыг зөвшөөрөхгүйг Би мэдэж байна.

20. Би Өөрийн мутраа сунгаж, Египетийн голд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа тэр улсыг цохисны дараа тэр та нарыг явуулна.

21. Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд хайр энэрлийг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.

22. Харин эмэгтэй хүн бүр хөршөөсөө болон гэрт нь амьдардаг эмэгтэйгээс алт, мөнгөн эдлэл ба хувцас гуйж аваад, хөвгүүд охиддоо өмсгөж зүүлгэ. Ингэж та нар египетчүүдийг тонох болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 3