Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 3:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.

2. ЭЗЭНий тэнгэр элч бутан дотроос галын дөл дунд түүнд үзэгдэв. Үзэгтүн, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа.

3. Тэгээд Мосе—Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг одоо би очиж харах ёстой гэлээ.

4. Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан—Мосе! Мосе! гэсэнд, тэр—Би энд байна гэж өгүүлэв.

5. Тэгтэл Тэр—Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар бол ариун газар учраас чи хөлөөсөө шаахайгаа тайл гэж айлдав.

6. Мөн—Би чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэж айлдсанд, Мосе Бурханыг үзэхээс айж, нүүрээ нуув.

7. ЭЗЭН—Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.

8. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.

9. Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан.

10. Тиймээс, одоо нааш ир. Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв.

11. Гэвч Мосе Бурханд—Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлсэнд,

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 3