Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Египетээс Гарсан Нь 29:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,

2. улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.

3. Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.

4. Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.

5. Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн.

6. Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун.

7. Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.

8. Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө.

9. Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

10. Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина.

11. Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.

бүрэн бүлгийг уншина уу Египетээс Гарсан Нь 29